УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх цаг болсон ч одоо болтол ирц бүрдээгүй байна. Энэ үеэр чуулганы танхимд орж ирсэн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг өөрийн байр сууриа илэрхийлэв. Н.Батцэрэг: “Бүлгийн гишүүдийн хувьд ямар саналтай байгааг мэдэхгүй байна. Гишүүд өөрсдийн хүсэл сонирхлоороо чуулганд суух байх. Бүлгийн зүгээс завсарлага аваагүй” гэлээ.
Одоогийн байдлаар МАН-ын гишүүд чуулганы танхимд орж ирээгүй бол АН-ын цөөн гишүүн орж ирээд байна. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг танхимд орж ирж чуулганы хуралдаандаа оролцохыг хүслээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )