“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” гэх хөдөлгөөн одоогоос дөрвөн сарын өмнө байгуулагдсан билээ. Тэд байгуулагдсан цагаасаа эхлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг аврахаар гарын үсэг цуглуулсан. Уг гарын үсэг нь 100,000-д хүрч мессеж санал нь 40,000 болсон байна. Тиймээс 100,000 хүний гарын үсгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, Ерөнхий прокурор, НҮБ-ийн хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудад зургаан хэсэгт хуваан шударга шүүлт хийх хэрэгтэй гэсэн агуулга бүхий албан бичгийн хамт өгсөн байна.
Дөнгөж сая Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаярт 30,000 гаруй хүний гарын үсгийг өглөө. Харин зөвлөх уг албан бичгийг шууд хүлээн авахаас татгалсан юм. Учир нь ямар ч албан бичиг төрийн ордны бичиг хэргээр дамждаг ёстой бөгөөд шууд ингэж бичиг хүлээн авах боломжгүй ажээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр: “Шүүхэд нөлөөлөх нь хуулиараа хориглогдсон байдаг. Өөрөөр хэлбэл бид шүүхэд нөлөөлөх боломжгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )