МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд 09.00 цагаас хэлэлцэнэ.

 Хуралд даргалагч шүүгчээр Х.Батсүрэн оролцох юм байна. Н.Энхбаярыг эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутгаад байсан. Гэвч тэрээр анхан шатны шүүхийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ялыг хэвээр баталсан билээ. Тиймээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа юм. Тэрээр одоогоор Клиникийн хоёрдугаарт эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өөрийн биеэр хуралдаа оролцох үгүй нь тодорхойгүй байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top