Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчидээс гаргасан шийдвэрийн дагуу Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 140 гаруй хэсгийн хороонд өнөөдөр 07.00 цагаас сонгогчдын саналыг авах ажил эхэлсэн байна.
Энэ сарын 21-нд зарлагдсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох орон нутгийн сонгуульд нийслэлчүүд, ялангуяа залуучууд идэвхгүй оролцон саналын хувь хүрээгүйгээс ийнхүү дахин санал хураалт явуулж буй. Тодруулж хэлбэл, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 149 хэсгийн хороонд саналаа өгсөн сонгогчдын ирц 50+1 хувьд хүрээгүй нь дахин сонгуулийн тов зарлахаас аргагүйд хүргэсэн. Санал хураалт орой 22 цагаас өндөрлөх юм. Харин дахин сонгуулиар сонгуулийн ирцийн хувь хамааралгүйгээр хамгийн олон санал авсан өрсөлдөгч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох учиртай.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )