Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд 09.00 цагаас хэлэлцэж эхлээд байсан ч хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргажээ. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнбилэг нарт шүүх хурлын товыг албан ёсоор хүргүүлээгүй гэв. Иймд тэд шүүх хуралд ирээгүй учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна. Тэд өнгөрсөн шүүх хурал дээр Хяналтын шатны шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан бөгөөд ийм тохиодолд хуулийн дагуу заавал хурлыг товыг мэдэгдэх ёстой аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top