УИХ-ын өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд таван нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудал байсан юм. Үүнтэй холбоотойгоор МАН-ын гишүүд хуралдаанд суулгүйгээр албан бус бүлгийн хуралдааныг хийж байна. Харин "Шударга ёс" эвслийн бүлгийнхэн Н.Батцэрэг даргынхаа өрөөнд цайлж байна. Тэгвэл АН-ынхан бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы танхимд бусдыгаа хүлээн сууж байв.
Чуулганы танхимд ирж суух гишүүдийн тоо нэмэгдэхгүй 30 орчим минут боллоо. Улмаар УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг ирэх пүрэв гарагт хуралдуулахаар боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )