Л.Гүндалай О.Магнайд атаархав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

УИХ-ын сонгуулиар Хөвсгөлийн хүү өвдөг шороодож нутгийн ах дүүстээ байраа тавьж өгсөн. Уг нь нэгэн цагт УИХ-д түүн шиг эмоцитой бас сонирхолтой хүн байгаагүй нь үнэн л дээ. Гэвч цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн төрийн түшээгээр сонгогдож чадаагүй мань эр орон нутагт санаархаж, боломж олдвол Засаг ноён болчих санаатай хүч үзсэн ч бас л амжаагүй ажээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөлийнхөн засаг ноёноороо "Лидер Кашмер" группийн захирал Л.Ганболдыг сонгожээ. 

Эх сурвалжийн өгүүлж буйгаар шинэхэн засаг ноён Хөвсгөл аймгаас олон удаа парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай өрсөлдөж зүгээр ч үгүй 24:17 гэсэн харьцаатайгаар ялсан юм байна. Удаа дараагийн ялагдалдаа урам нь хугарсан Гүнээ, өчигдрөөс намынхаа нөхөд рүү утас цохиж намайг ядаж нэг газрын хурган даргаар тавь л даа. Уг нь би Магнай шиг ажиллаад байж чадна даа гэж ирээд л баахан юм ярьсан гэх юм. Үнэн болов уу.


Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top