Засаг даргын суудлын төлөө МАН-аас М.Бадамсүрэн, АН-аас Д.Цэрэнчимэг нар өрсөлдсөн бөгөөд тус аймгийн ИТХ-ын 18 төлөөлөгчийн саналаар аймгийн Монгол Ардын намын хорооны дарга М.Бадамсүрэнг аймгийн шинэ засаг даргаар томиллоо.
М.Бадамсүрэн нь 2001-2003 онд “НИК” ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт ШТС-ын эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн аймаг дахь салбарын дарга, 2009 оноос Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар тус тус ажиллаж байжээ.
М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргад сонгон томилж буй ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр хүргүүлэхээр болжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )