Ерөнхий сайд Шадар сайд хоёр гар зөрүүлсэн гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

 Өнөөдөр МАХН-ынхны хувьд тун онцгой өдөр байв. Монгол улсын дээд шүүх тус намын  дарга Н.Энхбаярын хэргийг шүүх байсан ч долоо хоногоор хойшлуулсан. Учир нь Дээд шүүхээс хурлын товыг Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнбилэг болон шүүгдэгч нарт албан ёсоор мэдэгдээгүй тул  өмгөөлөгч С.Нарангэрэл болон О.Сайнбилэг нар даргалагч шүүгч С.Нямжавт "Шүүх хурлын товыг албан ёсоор мэдээгүй учир бэлтгэл байхгүй. Тиймээс хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Үүнээс гадна Төрийн ордонд тун сонин үйл явдал болоод өнгөрчээ. Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж нэгэн асуудлаар чухалчлан ярилцах гэсэн боловч санал зөрөлдөж улмаар барилцаж авсан гэх. Шадар сайд  өргөдлөө өгөх дээрээ тулж гарч явсан сурагтай. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнүүд ямар асуудлаар барилцаж  авах дээрээ тулсан нь олны анхаарлыг  эрхгүй татаж байна. Энэ бүх үйл явдлыг Н.Энхбаярын асуудалтай холбоотой байж магад гэсэн яриа хэдийнэ тархаад байгаа юм. Шадар сайд Д.Тэрбишдагва "Ажил төрлөө хийж байна. Айхавтар сүртэй болсон юм байхгүй. Ер нь маргаантай асуудал дээр гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ. Засгийн газрын ажлыг урагштай байлгахын тулд хэн, хэнд нь санал нийлэхгүй зөрөх юм гарч болно. Тэр хүрээндээ зарим асуудал дээр маргадаг нь үнэн" гэжээ. Засгийн газрын тэргүүнүүд зодоон цохион дээрээ тулаагүй ч хатуухан маргалдсан бололтой.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top