Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж байгаа. 16.00 цагийн байдлаар Баянгол дүүргийн 23 хэсгийн хороонд 57 мянган сонгогч саналаа өгөх ёстойгоос 20.3 хувь нь буюу 11600 сонгогч саналаа өгчээ. Сонгинохайрхан дүүрэгт 32 хэсгийн хороонд 79591 сонгогч саналаа өгөх ёстойгоос 23.71 хувь нь буюу 18872 иргэн саналаа өгсөн байна. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хэсгийн хороонд 58 мянган сонгогч саналаа өгөх ёстойгоос 19.6 хувь нь буюу 11405 сонгогч дахин саналаа өгөөд байна. Дахин сонгуулийн санал хураалт 22.00 хүртэл үргэлжилнэ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )