Өчигдөр нийслэлийн дөрвөн дүүргээс Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын явцыг мэдээлсэн. 17 цагийн байдлаар СХД-т 18872 иргэн санал өгсөн нь бусдаасаа хамгийн өндөр буюу 23,71 хувь байв. Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж байна. Тус дүүргийн долоон хэсгийн хороонд 17683 сонгогч саналаа өгөх ёстойгоос 11.00 цагт гаргасан ирцийн мэдээгээр 5 хувь буюу 818 иргэн нь саналаа өгсөн байна. Санал хураалт 22 цаг хүртэл үргэлжилнэ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )