Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтаар МАН 17, АН 17, харин МАХН 2 суудал авчээ. Гэвч АН-ын хуулийн зөвлөхүүд санал хураалтын үеэр МАН-ын таван гишүүнийг сонгуулийн хууль зөрчсөн тул тэдгээр нэр дэвшигчдийн нэрийг татах хүсэлтийг тойргийн хороондоо гаргаад байгаа юм. Гэвч хэн нь хууль зөрчсөнийг хэлэхэд арай эрт байгаа бололтой. Уншигч авхай та доорхи бичлэгт анхаарлаа хандуулна уу.
Энэ бичлэгээс харахад А намын гишүүнийг дэмж гэж шууд хэлж байна. Бас нэр дэвшигчийнх нь нэрийг хэллээ. Санал өгөх хүмүүсийг машинаар зөөсөн юм байна. Машин хүрэлцээтэй тул илүү дутуу анхаарал татсан юм хийгээд яахав өөрсдөө ирээд ирээд л саналаа өгчихөд болно гэнэ. Хүүхдэдээ акт авах гэсэн эцгийн сонгуулийн саналыг "дээрэмдэх" үйлдэл биш гэж үү. Энэхүү бичлэгээс харахад МАН-ын зарим гишүүдийг сонгуулийн хууль зөрчлөө гэж мэдэгдэж байгаа АН-ынхны үг нэг л эргэлзээ төрүүлээд явчихлаа.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )