Улс төрийн тойм: УИХ унтаж, Засаг баярласан долоо хоног

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

 

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт болсон нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

Энэ долоо  хоногт  УИХ-д хамааралтай  байнгын хороо, чуулган нойрсож буй гүнжээс бөх унтсан гэж хэлж болно.  Яагаад гэвэл  МАН-ынхан унтахдаа  МАХН, ИЗЗН-ыг “хөнжилдөө” оруулсан болохоор тэр. Харин Ардчилсан намынхан  чухам сэргэг, соргогоо  гайхуулах гэсэн мэт чуулган,байнгын хороодод хоёр гурваараа харагдсан юм.

Энэ долоо хоног тэр чигээрээ унтаа байсан гэвэл худлаа.  Даваа гарагт уг нь их “цоглог” эхэлсэн.  Өглөө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн мэтгэлцээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр өөрийгөө мэтгэлцээнд ялагдаагүй харин зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаагаа хэлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Даруу байснаараа хүн буруудахгүй 

Харин мэтгэлцээний талаар УИХ-ын гишүүн С.Баярцогт мэдээлэл хийх нь битгий хэл тодруулга ч өгөх хүсэлгүй байгаагаа хэлж, сэтгүүлчдээс бараг л зугтав.  

Энэ мэдээллийн дараахнаас Төрийн ордонд нэгэн бор шувуу ниссэн нь Д.Арвин Ух-ын гишүүний тангараг өргөнө гэсэн яриа байлаа. Энэ яриа баттай болохыг нь  цөөнгүй хүн нотолсон юм.

Д.Арвин УИХ-ын гишүүний тангараг өргөнө

Түүнийг гишүүний тангараг өргөх мэдээллийг бичээд удаагүй байтал СЕХ-оос цаг шеийн асуудлаар  мэдээлэл хийдэг юм байна.  Тэд хуулиа мөрдсөн.  Ямар ч асуудал байхгүй.  Нөхөн сонгуульд Д.Арвн ялсан.  Түүнтэй хамт  дөрвөн гишүүн өөрөөр хэлбэл нийтдээ таван хүн УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэдгийг мэдээллэв.

Ч.Содномцэрэн: Д.Арвин 43.1, Д.Батзориг 40 хувийн санал авсан

Үүний дараагаас  МАН-ын албан бус бүлгийн хуралдаан болов. Хуралдаанаар Увсаас УИХ-д суусан МАН-ын хоёр гишүүн   “но”-гүй гэдгийг ярилцсан бөгөөд үүнийг шүүх хүртэл баталсан байна.  

Ч.Хүрэлбаатар: Шүүхийн шийдвэрийг хүртэл ташаа мэдээлж байгаад харамсаж байна

Ийнхүү даваа гарагт сонгуулийн  дуулиан,  мэтгэлцээн олон нийтийн дунд  “мода” болсоор өнгөрлөө.   Харин мягмар гарагт  дөрвөн байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдэхгүй хойшилсоор  хоёр нь л хуралдав.  

Хадгаламжийн даатгалын хуулийг хэлэлцэхээр боллоо

 

Байнгын хорооны дараагаар  Өвөрхангайн мандатыг бариад алдсан С.Чинзориг та нар ичихгүй бол би ичихгүй шүү гэсээр  өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

С.Чинзориг өлсгөлөн зарлана. Гэхдээ өнөөдөр биш

 Үүнтэй холбоотойгоор ы МАН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй гэдгээ тойруугаар илэрхийлсэн юм.

МАН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхгүй

 Энэ өдөр нэгэн сайхан мэдээ ирсэн нь  УИХ-н гишүүн  О.Баасанхүүгийнх бүл нэмсэн тухай байлаа.

О.Баасанхүү гишүүнийх бүл нэмлээ

 

Лхагва гараг  ер нь нам гүм эхэлсэн. Учир нь гурван байнгын хороо хуралдах тов гараад байсан ч нам эвслүүд  сонгуулийнхаа шокноос гараагүй бололтой  Төрийн ордонд бараг л байхгүй байсан юм.  Харин өрөөндөө үүрэгт ажлаа хийж байсан цөөн гишүүний нгэ нь Ж.Энхбаяр байлаа. Энэ үеэр түүнээс цөөн зүйл тодруулсан.

Ж.Энхбаяр: СЕХ дүнгээ мэдээлэхгүй байгаагийн цаана улс төрийн зорилго байгаа

 

Харин үдийн цайн цагаар СЕХ гэнэт мэдээлэл хийх зараа тарааж сэтгүүлчдийг сандаргав. Тэд орон нутгийн сонгуульд аль нам нь хэдэн мандат авсан талаар мэдээлэл хийв.

Орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулж байна

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэг Засгийн газраас зарим нөхдүүдэд үүрэг өглөө.

 Хурлаа хуралдуулж, аймгийн Засаг дарга нарыг яаралтай томилохыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо

Чухам энэ үеэс Засгийн газрын 100 хоног гэх олон өдөр үргэлжилсэн  “найр” эхлэв. Эхлэл болгож парламентын сэтгүүлчид болон  хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг урьж баяраа хийлээ.

“Ажлынхаа алдаа оноог хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан дэнсэлж байх болно” гэв

Энэ үеэр  засгийн газрын байгуулсан нэгэн гавъяа нь таван тэрбум ам.долларын бондны эхний хэсэг амжилттай арилжаалагдсан гэх мэдээлэл байлаа.

Монгол улсын 1,5 тэрбум долларын бонд арилжаалагдлаа

Ингээд чуулгантай гэгдэх пүрэв гарагийн өглөө бүрхэг ч гэсэн биднийг угтсан юм. Энэ өдөр  бас нэгэн бүрхэг мэдээлэл байсан нь УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй гэх “шуум” байв.   

Чуулганыг хойшлуулна

Үүнтэй зэрэгцэн АН-ынхан заль гаргав.

АН-ынхны заль

АН-нынхан ингэж заль гаргаад ч тусыг эс олов. Өөрөрө хэлбэл чуулганы ирц бүрдсэнгүй.  

 Энэ үеэр алдарт мэтгэлцээний дуулиан намжаагүй л байлаа. Үүний нэг жишээ нь

С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив.

Харин яамд  100 хоногт юу амжуулснаа тайлагнасаар....

БХЯ 100 хоногт

 Улмаар  баасан гарагтай золголоо.  Энэ өдөр нэгэн онцгой үйл явдал болох байлаа.  

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр шүүнэ

Гэсэн ч Н.Энхбаярын шүүх хурал 7 хоногоор хойшиллоо.

Үүний араас хойшилсон нэгэн чухал арга хэмжээ бол чуулган. Гэвч ирц дахиад л хүрсэнгүй.  Улмаар хойшлуулав.

 Өнөөдрийн чуулганыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулав

Харин энэ өдөр нэг л гишүүн том толгйо гаргаж чуулганыг тасалжээ.

Я.Содбаатар гишүүн чуулган таслав

Харин энэ хооронд  засаг дарга нар эхнээсээ томилогдсоор байгаа юм.

  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болов

 Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэн томилогджээ

 Томилгоо ийнхүү хийгдэж байхтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөгийн нэг нь  Шадар туслахтайгаа маргалдсан гэх яриа  гэрлийн  хурдаар тарлаа. Харин эх сурвалжууд үүнийг эсэргүүцсэн юм.

Ерөнхий сайд Шадар сайд хоёр гар зөрүүлсэн гэв үү   

Ийнхүү ажлын таван хоног ч өнгөрлөө.  

Бэлтгэсэн А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top