АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхэлж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
1. Монгол Улсын Засгийн газрын дунд хугацааны үнэт цаасны талаар мэдээлэл
2. 2012 оны аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл
3. Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл
4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
5. УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бид бүлгийн хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )