Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэдэд үйлчлэх төв”-ийг өнөөдөр нээлээ.
Нээлтийн ажиллагаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, дэд сайд Э.Эрдэнэжамъян, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар оролцов.
Хууль зүйн яамнаас санаачлан “Олон нийт, цагдаа хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд “Иргэдэд үйлчлэх төв”-ийг хотын төвд 45 дугаар дунд сургуулийн урд, баруун бүсийнхийг Драгон авто вокзалд, зүүн бүсийнхийг Амгаланд богино хугацаанд барьж, өнөөдөр албан ёсоор нээв. Уг төв хоёр давхар бөгөөд иж бүрэн камертай, Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй шууд холбогддог. Мөн бусад төвтэйгээ холбогдож, иргэдэд 24 цагийн турш түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх юм байна. Цаашид “Иргэдэд үйлчлэх төв”-ийг шаардлагатай газруудад барьж, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд улам ойртуулах болно гэдгийг Хууль зүйн сайд нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ онцоллоо.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )