МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр орой хуралдаж дөнгөж сая тарлаа. Уг хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт тулгасан ял болон хэргийн үйл явцыг хэлэлцэж үзээд дөрвөн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзлээ. Мөн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа уг хууль бус, улс төрийн зорилготой ажиллагааг таслан зогсоохгүй өдийг хүрсэн гэж МАХН-ын гүйцэтгэх товчоо үзсэн учир ийнхүү намын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахыг даалгасан юм. Тиймээс энэ үйл явдалтай холбоотойгоор улс орон дотор тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэхээр боллоо. Мөн МАН төр барьж байх үед өмч хөрөнгөтэй холбоотой олон асуудал гарч, нэр холбогдож байсан М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг албан ёсоор АТГ-т өгч шалгуулахаар болжээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top