МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэхээр болсон. Улсын дээд шүүхээс түүний ялыг хэрэгсэхгүй болгох эрх бий. Тэгэх аваас хэн ч энэ шийдвэрийг эсрэг заргалдах эрхгүй юм. Экс Ерөнхийлөгч ч энэ боломжийг хүлээж байгаа нь лавтай. Сонгуулиас хойш өнөөг хүртэл хадгалсан нэг суудлын эзэн Ц.Оюунбаатар хаа нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө "Өнөө маргаашгүй УИХ-ын гишүүний тангараг өргөнө" гэсээр хагас жил өнгөрч буй ч үнэн хэрэгтээ МАХН-ынхан чадвал Н.Энхбаярт эс чадвал Э.Батшугарт хадгалаад байгаа билээ. Юутай ч ирэх баасан гарагаас хоёр ч шатны шүүхээс ял сонсоод буй Н.Энхбаярын хэрэг эцэслэгдэж хагас жил хоосон буй нэг суудал эзэнтэй болох нь. Удтал хадгалсан нэгэн суудалд хэн суухыг харах цаг ойртсон бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )