Д.Лүндээжанцан: АН-ынхан элдэв шалтгаар хойшлуулдаг нь гэм биш зан

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

 

МАН-ын бүлгийг албажуулах эсэхэд МУ-ын Ерөнхийлөгч анхаарал хандуулан хуулийн төсөл боловсруулсан билээ. Тэгвэл  энэхүү хуулийн төсөл бүхий л шатандаа гацаанд ороод байгаа. Тухайлбал өнөөдөр өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар бүлгийг албажуулах асуудлын анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-аас завсарлага авсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулга авлаа.

МАН-ыг бүлэгжүүлэх асуудал байнгын хороон дээр удаа дараа гацаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Олон удаа ярьсан учраас, залхаах тактик болж байна. Ер нь бүлэгтэй ч бай, бүлэггүй ч бай бид ажлаа хийгээд явна. Гэтэл бүлгээр дамжиж ард түмний санаа бодлыг хуулинд тусгуулах, бодлогоо оруулах эрх хаагдчихаад байна. Ер нь Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Төрийн бүх эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн байна гэсэн энэ гол суурь зарчим алдагдаад байгаа учраас бид эмзэглэж байна.

Ан, МАН-ын төлөөлөл зөвшилцөөгүй хэрэг үү?

- Уг нь зөвшилцөнө гээд л ордог юм. Яг хэлэлцэх болохоор АН-ынхан элдэв шалтгаар хойшлуулдаг. Энэ бол гэм биш зан болоод байна.

Одоо тэгээд яах вэ?

- Итгэхэд бэрх болоод байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(218.244.235.169) 2014 оны 06 сарын 21

That”s cleared my thoughts. Thanks for cotgniburint.

0  |  0
Top