Ц.Оюунгэрэл сайд Өвөрхангайн асуудалд Өүлэн эх шиг загнана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

МАН-ын 25 гишүүн өнөөг хүртэл УИХ-д албан ёсны бүлэггүй байгаа. Тус намын  бүлгийн асуудал  байс байсгээд “Зэлтэрийн гацаа”-нд орох болсоор удав. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар бүлгийг албажуулах асуудлын анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН "Дотооддоо ярих асуудалтай байна" хэмээн завсарлага авсан юм. Харин МАН-ынхан "Цөөнхийн бүлгээ ингэж хавчиж байгаа нь нийт сонгогчдын 40 орчим хувийг үгүйсгэж байгаа хэрэг” хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.

Монголын улс төрийн голлох хоёр намын хувьд Өвөрхангайн асуудал анхаарлын төвд байсаар буй.

 Ардчилсан намынхан “Өвөрхангайн тойр­гоос нэр дэвшигчдийн тухай хүч түрсэн ямар ч зүйл байхгүй. Бид шүүхийн шийд­вэрийг л дагаж байна” гэцгээж байгаа бол МАН-ынхан  Өвөрхангайд  АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй хэмээн хонхны дуу эгшиглүүлж, алдарт буйдантай суултаа хийн эсэргүүцэж байсан билээ.  Харин энэ асуудалд  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Өүлэн эх шиг хандаж байгаа аж.

Тодруулбал  “Чингис хаан хууль гаргаж тэр хуулийг нь төрсөн дүү Хасар зөрчихөд  Чингис хаан хуулийн дагуу ташуурдсан. Гэтэл Өүлэн эх “Энэ улс орныг чинь байгуулахад Хасар шиг зүтгэсэн хүн байхгүй. Гэтэл Хасарыгаа ташуурдлаа” гээд Өэлүн эх уйлдаг. Тэр үед Чингис хаан “Хасарыг бүү ташуурд, бусдыг нь ташуурд” гэсэн бол Монгол Улс өнөөдөр Афганистан улс шиг орондоо орох завгүй, олзлолдон булаацалдсан хэвээр л байх байсан. Түүн шиг Н.Төмөрхүү, С.Чинзориг нар ташуурдуулаа л биз. Ташуурдуулсан шалтгаан нь өчүүхэн ч гэлээ хууль зөрччихсөн л бол яах ч аргагүй шүү дээ” гэж үзэл бодлоо илэрхийлжээ.  АН МАН хоёрын ач тач үзэлцэхэд хүргээд  буй Өвөрхангайн асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 Г.Энхтуяа

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top