Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэр бүхий 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Засгийн газрын тогтоолын төслийг ҮХААЯ зохих журмын дагуу боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 08-р сарын 08-ны өдрийн 1/2399 тоотоор “Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг шалгасан дүнгийн тухай” танилцуулга, МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлын шийдвэр, мөн газрын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/3038 тоот албан бичгээр нэр бүхий 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус ирүүлээд байсан юм.
Тус газраас ирүүлсэн дүгнэлттэй танилцахад нийт 25 аж ахуйн нэгжийн талаарх дүгнэлт байгаа бөгөөд 3 спирт, 17 архи, 4 дарс, 5 шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор санал ирүүлсэн нь өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын хурлаар биеллээ оллоо.
Манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 60 хувиар буураад байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл 2008 оноос хойш нэмж шинээр олгохгүй байгаа болно.
Согтууруулах ундаа үйлдвэрлэлийн зах зээлийн бүтцийг авч үзвэл 65,3% пиво, 29,6% архи, 4,0% спирт, 0,1% дарс эзэлж байна.
МХЕГ-ААС ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ
БОЛГОХ ДҮГНЭЛТ ИРҮҮЛСЭН ААН-ИЙН СУДАЛГАА
Д/д |
Байршил |
Компанийн нэр |
Үйл ажиллагааны чиглэл |
Зөрчсөн хуулийн заалт |
Хүчингүй болгох үндэслэл |
Улсын байцаагчийн дүгнэлт |
1 |
Улаанбаатар |
Жинстийн овоо ХХК |
Архи |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.10 |
2012.09.17-ны 02-02-135/1491 |
2 |
Улаанбаатар |
Хүнс тех корпораци |
Дарс |
|||
3 |
Улаанбаатар |
Дагина эх ХХК |
Архи |
|||
4 |
Улаанбаатар |
АПУ ХК |
Дарс |
|||
5 |
Улаанбаатар |
Маргад эрдэнэ инвест ХХК |
Дарс |
|||
6 |
Улаанбаатар |
Дөч гол ХХК |
Шар айраг |
|||
7 |
Улаанбаатар |
Боршоон буянт ХХК |
Архи, спирт, шар айраг |
- |
Хүнсний тухай хууль 9.1.2 Журмын 5.10 |
2012.10.15-ны 7/030/1901 |
8 |
Улаанбаатар |
Мон эрдэнэ ХХК |
Спирт |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.10 |
2012.09.04-ний 02-02-135/1443 |
9 |
Улаанбаатар |
Эталон ХХК |
Архи, дарс |
|||
10 |
Улаанбаатар |
БЭГМ ХХК |
Архи |
|||
11 |
Улаанбаатар |
МН инк ХХК |
Архи |
|||
12 |
Улаанбаатар |
Жи Би Эл ХХК |
Архи |
|||
13 |
Улаанбаатар |
Мөнх ирмүүн |
Шар айраг |
|
|
|
14 |
Орхон |
Отгонтэнгэр оргил ХХК |
Архи |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.9.6 |
2012.09.10-ны 14/02/008/497 |
15 |
Орхон |
Эрдэнэт технологи ХХК |
Архи |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.9.6 |
2012.09.10-ны 14/02/008/495 |
16 |
Орхон |
Эрдэнэт Сэлэнгэ ХХК |
Архи |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.9.6 |
2012.09.10-ны 14/02/008/493 |
17 |
Орхон |
Ленда ХХК |
Архи |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.9.6 |
2012.09.10-ны 14/02/008/494 |
18 |
Орхон |
Эрдэнэт хүнс ХХК |
Архи |
- |
АСТТХ-ийн 16.1.2 ААҮАТЗТХ-ийн 14.1.5 Журмын 5.9.6 |
2012.09.10-ны 14/02/008/496 |
19 |
Дархан-Уул |
Эн трейд ХХК |
Спирт, архи |
- |
Журмын 5.9.1 |
2012.08.23-ны 10/02/037/657 |
20 |
Хэнтий |
Дөлгөөн Хэрлэн говь ХХК |
Архи |
Хүнсний тухай хуулийн 9.1.1,16.1,9.5 MNS 4990-2000 АСТТХ-ийн 4.4 MNTR-2008 стандартын 2.1,2.7,2.8,2.9 |
- |
2012.10.10-ны 22/02/007/261 |
21 |
Сүхбаатар |
Билгэх баян бүрд ХХК |
Архи |
Журмын 5.9.1, 5.10 |
- |
2012.9.18-ны 17-02-003/152 |
22 |
Хөвсгөл |
Сонголт ХХК |
Архи |
АСТТХ-ийн 5.1, 5.2 |
ААҮАТЗТХ-ийн 14.1.4 |
2012.03.20-ны 50-04/232 |
23 |
Хөвсгөл |
Хөх тэнгэр Хөвсгөл ХХК |
Шар айраг |
- |
ААҮАТЗТХ-ийн 14.1.1 |
2012.03.20-ны 50-04/236 |
24 |
Хөвсгөл |
Мөнх тревел ХХК |
Архи |
АСТТХ-ийн 5.1, 5.2 |
ААҮАТЗТХ-ийн 14.1.1 |
2012.03.20-ны 50-04/237 |
25 |
Архангай |
Хэрэгцээ ХХК |
Шар айраг |
- |
ААҮАТЗТХ-ийн 14.1.1 |
2012.10.09-ний 03/02/002/250 |
Сэтгэгдэл ( 0 )