Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр Бүгд Найрамдах Киркиз улсыг зорилоо.
Маргааш буюу 12 дугаар сарын 5-ны лхагва гаригт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болох бөгөөд энэ хуралд Ерөнхий сайд оролцох юм. Энэ өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев нартай уулзах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12 дугаар сарын 6-ны пүрэв гаригт эх орондоо ирэх ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
Your”s is a point of view where real ineelligtnce shines through.