ЗГ-ийн 11-р сарын 3-ны өдрийн хуралдаанаас Төрийн албан хаагчдын эмнэлэгийг Хууль зүйн яамны албан тасалгаа болгохоор болсон билээ. Энэ асуудлыг өмнөх УИХ-ын үед эмнэлэгийн зориулалтаар төсвийг нь баталсан. Тэгтэл энэ засгийн газар дангаараа эмнэлэгийн барилгыг Хууль зүйн яамд шилжүүлэх эрх байхгүй гэдгийг өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Эмнэлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглуулахын тулд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү, Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Сү.Батболд, Су.Батболд, Д.Лүндээжанцан, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, Л. Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 22 гишүүн дэмжиж, гарын үсгээ зураад байгаа юм байна.
22 гишүүны гарын үсгийг цуглуулан холбогдох “нөхдүүдэд” бичиг хүргүүлжээ. Харин үүний хариуд хотын төвий А зэрэглэлд эмнэлэг байх шаардлагагүй гэсэн хариу ирүүлсэн аж. Хэрвээ хотын төвийн “А” зэрэглэлийн байршилд эмнэлэг байлгахгүй гэвэл УКНЭ болон сайд нарын гэгдэх II эмнэлэгийг мөн нүүлгэх шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүүд онцлов.
Төрийн албан хаагчдын эмнэлэг нь 239 ажилтантай 200 ортой 5000-6000 хүнийг хэвтүүлэн эмчилж, 90,000 хүнд эмнэлэгийн тусламж үзүүлдэг байсан. Харин шинэ барилгадаа орсноор хүчин чадал нь нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилдээ 3000 хүнээр нэмэгдэх боломжтой юм. Мөн 200,000 хүртэл хүнд эмнэлэгийн тусламж үзүүлэх боломжтой болох юм байна.
Харин булаацалдаж буй барилга нь анхнаасаа эмнэлэгийн зориулалтаар баригдсан гэнэ. Өөрөөр хэлбэл хана, таазнаас эхлээд бүхий л зүйлийг тоног төхөөрөмжиндөө зориулан барьсан ажээ. Үүгээр ч зогсохгүй MRI аппартны нээлтийг удахгүй хийх гэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Барилгын асуудлаар хотын даргад хандсан ч хариугаа ирүүлээгүй. Харин эрүүл мэндийн сайд өөрсдөө асуудлыг шийд гэсэн хариултыг ирүүлсэн аж. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийнхэн УИХ-ын гишүдтэй хамтран эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглуулахад боломжтой бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )