Арьс шир боловсруулагчдад зориулан 200 тэрбум төгрөгийн бонд гаргана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

 

Засгийн газрын үнэт цаас гаргахыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг эдийн засгийн байнгын хороогоор шийдвэрлэлээ. Төслийн танилцуулгыг  Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хийсэн.  Тэрбээр өнөөдрийн байдлаар манай улсад 35 арьс шир боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд  бүтээгдэхүүн үйлдвэрлэх 171 үйлдвэр байдаг юм байна.  Харин үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгө байхгүйн улмаас зургаа хүртэл сараар сул зогсох тохиолдол байдаг ажээ.  Тэгвэл энэхүү зогсонги байдлыг болиулах,  арьс ширийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачлагыг Засгийн газраас гаргасан байна.  Энэхүү бондыг гаргаснаар  25,000 орчим ажлын байр бий болж 460 гаруй сая ам.долларын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж нэг тэрбум орчим  сая ам.долларын ашигтай байх гэнэ.  

 Энэхүү бондтой холбоотойгоор асуух асуулт, санал хэлэх гишүүн байсангүй.  Улмаар бонд гаргах асуудлыг дэмжлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top