Дөнгөж сая МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр: "Шударга ёс эвсэл АН, ИЗНН-тай хамтран Засгийн газрыг байгуулсан. Ингэхдээ МУ-д шударга ёсыг тогтоохоо суурь болгосон. Гэтэл улс төрийн хэлмэгдүүлэлт зогсохгүй байгаагаас гадна МАХН-ын гишүүдийг ялгаварлан гадуурхах явдал газар авсаар байгаа. Тухайлбал орон нутгийн сонгуулиар 8000 гаруй хүн нэр дэвших байсн ч гадуурхагдсаар 2000 хүн л нэр дэвшсэн. Хэлмэгдүүлэлт энэ мэтээр их гарч байгаа. МАХН-ыг дэмжсэн олон саналын хуудас хүчингүй болсон. СХД-т хүчингүй санал 9000 байгаагаар тоологдсон. Энэ нь сонгох, сонгогдох эрхийг хорьсон. Мөн нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өгсөн ч саналын хуудсан дээр нэрийг нь оруулаагүй тохиолдол байна. МАХН-ыг дугуйлсан байхад өөр намд санал өгсөн байгаагаар гарч байгаа.
Энэ бүхнийг 12-р сарын 3-ны өдрийн гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэж харамсаж байгаагаа а илэрхийлээд, үүнд анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Тиймээс Засгийн газраас гарах эсэхээ эвслийн бүлэг хоорондоо ярилцаж байгаа. Маргааш Н.Батцэрэг бид хоёр хамтран мэдээлэл хийнэ. Улс төрд эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд “Шударга ёс” эвсэл хариуцлага хүлээхгүй, харин Ц.Элбэгдорж хариуцлага хүлээнэ. Ерөнхий сайдыг маргааш Киргизээс ирэхэд нь асуудлаа албан ёсоор тавина” гэж мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )