УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдах байсан ч ирц хүрээгүйгээс хуралдааныг цуцаллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан аж.
Одоо Эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж байна. “Засгийн газрын үнэт цаас /арьс ширний үнэт цаас гаргах тухай төсөл/ гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох юм байна. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )