Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Алтан Сарнай” тэргүүн наадам өмнөх жилүүдээсээ олон талын онцлогтой болж байна.
Шинэ Жил – Шинэ Өнгө уриан доор зохион байгуулагдаж байгаа энэ жилийн тэргүүн наадам нь нэр дэвшүүлэхээсээ эхлээд олон нийтэд нээлттэй, ард түмний төгс оролцоог бий болгож байгаагаараа хамгийн их онцлогтой болж байна.
“Алтан сарнай” тэргүүн наадам нь энэ жил Соёл урлаг, Спорт, Шинжлэх ухаан техник, Хүмүүнлэг, Бизнес, нийгэм улс төр, Дэлхийн Монгол хүн гэсэн долоон номинацид Оны онцлох хүнийг шалгаруулах ажээ.
Иргэд altansarnai.mn хаягаар орж дэмжиж байгаа хүнээ нэр дэвшүүлж болно. Нэг номинацид хэдэн ч хүний нэрийг дэвшүүлэх эрх нь иргэн бүрт нээлттэй бөгөөд таны нэр дэвшүүлсэн хүний мэдээлэл таны Facebook хуудсан дээр тэр даруй нийтлэгдэнэ. Ингэснээр “Алтан сарнай” тэргүүн наадамд өрсөлдөх хүмүүсийн жагсаалтыг олон нийтийн зүгээс ямар нэгэн цензургүйгээр бүрдүүлэх ажээ. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 2012 оны 12-р сарын 16 хүртэл явагдах бөгөөд 1-р сарын 17-ноос эхлэн олон нийтийн нээлттэй санал асуулга Facebook болон altansarnai.mn хаяг дээр явагдах ажээ. Энэ жилийн Алтан сарнайн эзэд уламжлал ёсоор 12-р сарын 31-нд тодрох юм байна.
Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол улсын шилдэг төлөөлөл болж, өөрийн ажиллаж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан Оны онцлох хүнийг хамтдаа тодруулахын хүссэн хүн бүр ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ САНАЛ АСУУЛГА-д идэвхтэй оролцоорой хэмээн НАМЗХ-ноос уриалж байна.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )