Пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чууган хуралдах тов гараад байна. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Тодруулбал:
· Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
· Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
· Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Бусад;
· Монгол Улсын Их Хурлын гишүүний Засгийн газарт тавьсан асуулгын хариу сонсох юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )