Төсвийн хууль Эцэг хуулийг зөрчөөгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороны иргэн Б.Зол-ундрах Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

 Улсын Их Хурлаас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа тодорхой нэг компанид ялгавартай хандан, төсвийн орлогыг тусгайлан хуваарилан зааж, хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр хуульчлан баталсан нь Үндсэн хуульд заагдсан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэж тэрээр үзжээ.

Үндсэн хуулийн цэц энэхүү мэдээллийн дагуу  үүсгэсэн маргааныг өнөөдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд, Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top