УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагвыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, мэдэгдэл хүргүүллээ. Тэрбээр мэдэгдэлдээ “МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь Шадар сайдын ажлаа гүйцэтгэж чадахгүй байна. Тэр тусмаа Онцгой байдлын алба ажиллаж чадахгүй, монгол хүний амь нас хохирч буй нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Эх хүү хоёр голд урсан сураггүй болоод өнөөдөр 38 хонож байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь Шадар сайд өөрөө сайн дураараа албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл. Монгол иргэдийнхээ амь насыг аврах талаар юу ч хийхгүй байж, Н.Энхбаяр даргыгаа аврах гэж зүтгэж байдаг ийм Шадар сайд цаашид ажиллах ёс зүйн эрхгүй" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хэрэв энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол хүлээн авах хүртэл нь шат дараатай үйл ажиллагаа явуулахаа мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )