Өнөөдөр манай улсад ХДХВ/ДОХ-ын 126 тохиолдол илэрээд байгаа. Тэдгээр иргэдийн хувьд эрүүл хүмүүс шиг амтдрахад тун асуудалтай байдаг аж. Тиймээс тэдгээр иргэдийн зөрчигдөж байгаа эрхийг хамгаалах үүднээс Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчлсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Уг хуулийн төсөл нь олон улсын хэм хэмжээнд тохируулсан, сайн хууль болсон гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Улмаар дөнгөж сая энэхүү хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор нарийвчлан ярилцсны эцэст дөнгөж сая чуулганаар хэлэлцэн баталав.
Манай улсад хэдийгээр ХДХВ/ДОХ-ын126 тохиолдол илэрсэн ч тэдгээрийн цаана өөрийнхөө өвчтэйг мэдэхгүй 500 орчим иргэн байдаг гэнэ. Тиймээс ЭМЯ-аас иргэдийг ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдахыг уриалж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )