МҮОНТВ болон Univision УИХ-ын чуулганыг шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

 

УИХ-ын тамгын газар бүх нийтэд нээлттэй байгаа хэмээн өөрсдийгөө дүгнэдэг. Тэгвэл энэ дүгнэлтээ  бодитоор нь ажил хэрэг болгож байна.  Тодруулбал УИХ-ын нэгдсэн чуулганыг зөвхөн “Сансар” кабелийн телевизээр гардаг байсан бол өнөөдрөөс эхлэн  МҮОНТ-ийн 2-р суваг болон Юнивишн телевизээр шууд дамжуулдаг болж байгаа ажээ.  Үүгээр ч зогсохгүй УИХ-ын чуулган бүр Юнивишний архивт хадгалагдахаар болсон байна.  Уг архивт УИХ-ын гишүүдийн намтар мөн  байрших юм.

Мөн төрийн эрх баригчдийн гаргасан зарлиг, тушаал, тогтоо, хуулийг  шуурхай хүргэдэг  “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг  iPad, iPhone дээрээ үнэгүй татаж авч үзэх боломжгүй юм.  Мөн уг сэтгүүлийг парламентын цахим хуудаснаас үзэж, үнэгүй татах боломтой болжээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top