Шинэхэн гишүүдийн сэтгэгдэл

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Батхүү, Д.Арвин, Д.Сарангэрэл нар УИХ-ын гишүүний тангарга өргөлөө. Тэднийг тангарагаа өргөөд удаагүй байхад тодруулга авлаа.  

 

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Сонгуулийн хуулиа сайн баримталлаа

-УИХ-ын 2012 оны сонгууль шинэ хуулийн орчинд явагдлаа. Хуулиа маш сайн баримталлаа. Тиймээс зөвхөн Өвөрхангайн 10 дугаар тойргоор дуусахгүй, будлиантай, булхайтай  тойргуудад цаашид асуудал яригдах ёстой. Эндээс дүгнэхэд цаашдаа Ерөнхийлөгчийн болон бусад сонгуульд хууль сайн хэрэгжиж, шударга сонгууль Монголд болох бололцоо бүрдэж байна. Урьд нь “Сонгууль булхайтай боллоо” гэх үг сонгууль болгоны дараа яригддаг л байсан. Тэгсэн мөртлөө өнөөх булхай луйвраар ялсан хүний бүрэн эрх нь хэрэгжээд явчихдаг байсан. Харин одоо бол өөрчлөгдөж байна. Нэр дэвшиж байгаа хүмүүс нь ч, сонгогчид ч сонголтдоо хариуцлагатай ханддаг ийм цаг үе ирээд байна. Ер нь гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах асуудал бол АН-д суудал нэмэх, магадгүй Г.Батхүү УИХ-ын гишүүн болохоос огт өөр асуудал. Энэ бол ард түмний сонголт, төлөөлөл жинхэнэ утгаараа УИХ-д орж ирж тусдаг, тэр сонголтын үр дүнд УИХ-ын гишүүн сонгогддог, луйвраар авсан 6000 санал хүчингүй болдог шударга нийгэм бий болж байгааг харуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Арвин
:  Дуусгаагүй ажлаа  амжуулна

Баянзүрх дүүргийн иргэд намайг дэмжин, би дөрөв дэх удаагаа УИХ-д орж ирлээ. Миний хувьд Монголын төрд, Монголын ард түмний төлөө хийж амжаагүй зүйл маш их байгаа.
Тиймээс багагүй хугацаанд парламентад суусан хүний хувьд ирэх дөрвөн жилд дуусгаагүй ажлаа амжуулахын төлөө ажиллана. Ингээд намайг сонгосон Баянзүрх дүүргийн иргэдэд баярлалаа. Мөн гурван удаа намайг Хэнтий аймгаас сонгосон хэнтийчүүддээ талархал илэрхийлье.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Монгол Улсаа гэсэн сэтгэл надад бий

-Төрийн эрх барих дээд байгууллагад сууж, өөрийн санал бодлоо илэрхийлэх боломж гарч байгаад их баярлаж байна. Улс төр нийгмийн амьдралд хамгийн ойр байдаг мэргэжил эзэмшсэн сэтгүүлч та бүхэнд байдаг эрхэм чанар надад бий. Монгол Улсаа гэсэн сэтгэл надад бий. Энэ сэтгэлээрээ ирэх дөрвөн жилд хойш суулгүй ажиллана.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(58.8.2.19) 2015 оны 07 сарын 28

Big help, big help. And suievlatpre news of course.

0  |  0
Top