УИХ-ын гишүүд 73-уулаа болж, Г.Батхүү, Д.Арвин, Д.Сарангэрэл нарын гишүүд тангарагаа өргөж, төрд төлөөлөх ард түмний итгэлээ баталгаажуулав.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж, есүүлээ байсан бол арван нэгүүлээ болсон юм. Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд өчигдөр шинээр орж ирсэн хоёр бүсгүйдээ сагс дүүрэн анхилуун цэцэгс гардуулж, ажлын амжилт хүссэн.
Мөн УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн бүх бүсгүйчүүдээ хүлээн авч, шинээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Сарангэрэл нартаа хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын гишүүн, эрхэм бүсгүйчүүд ийнхүү төр түшилцэх гал тогоонд олуулаа болсондоо баяртай буй төдийгүй, бие биедээ урам хайрласан үйл явдлаар дүүрэн өдөр болж өнгөрлөө, өчигдөр.
Сэтгэгдэл ( 0 )