Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцлээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат системээр явуулах, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг зөвхөн консултай газруудад санал авах зэргийг тусгасан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг 07.00-22.00 хооронд авах бөгөөд  санал авах байранд өөрийн биеэр ирж санал өгөх боломжгүй иргэдээс өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар  санал авах юм байна.

Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сард зохион байгуулдаг байсан бол энэ удаад  ч нэг сараар хойшлуулсан бөгөөд энэ талаар  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг харж байхад оны өмнө хуулиа батлаад, зохион байгуулалтаа хийдэг байсан бол энэ удаад автоматжуулсан системээр явуулах, гадаадад байгаа иргэдийн саналыг авах, саналын хуудсын нууцлал зэргийг харгалзан хугацааг хойшлуулсан” гэв.

Улмаар гишүүдийн 82 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top