Н.Энхбаярыг гадаадад шинжилгээнд хамруулах шаардлагатай гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлыг үзэж, эмчилгээ оношлогоонд зөвлөгөө өгөхөөр томилогдсон багийн эмч нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Эмч нар Н.Энхбаярын бие улам муудаж байгаа гэнэ. Тодруулбал үзлэг, шинжилгээ хийж бодисын солилцооны алдагдлын архаг хам шинж гэсэн онош тавьсан байна. Олон хоног хуурай өлсгөлөн зарласан ямар ч хүний бодисын солилцоо алдагдаж, цуллаг эрхтэн буюу бөөр, зүрх, элэг, тархи гэмтдэг. Тэр тусмаа 11 хоног хуурай өлсгөлөн зарласан Н.Энхбаярын бодисын солилцоо алдагдаж, цуллаг эрхтнүүд сүүлийн өдрүүдэд огцом муудаж байгаа ажээ.

                Өлсгөлөн зарласан ямар ч хүний эсүүд задралд орж бие болон эрхтнүүд жингээ огцом хасч эхэлдэг байна. Эсийн задралд орсон эрхтэнүүд үүргээ гүйцэтгэж чаддаггүйгээс амь насанд аюултай болдог аж. Тиймээс Н.Энхбаярыг яаралтай  эсийн түвшинд шинжилгээнд оруулах шаардлагатайг эмч нар онцлов. Хүний эсийг шинжилдэг төхөөрөмж, мэргэжилтэн одоогоор манай оронд байхгүй. Хэдийгээр гадаадад гаргаж шинжилгээнд оруул гэж хэлэх эрх байхгүй ч яаралтай энэ талаар арга хэмжээ авах шаардлагатай байгааг эмч нар анхаарууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top