УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нар Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Гишүүд Хүний хөгжил сангаас олгодог 21 мянган төгрөгийг өмнөх жилүүдийнх шиг бүх нийтэд бус зөвхөн хэрэгцээт нийгмийн бүлэгт олгохыг тус төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдэд 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барьж буйгаа парламентын тэргүүнд илэрхийллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )