МАХН-ынхан засгаас гарах эсэхээ ярилцаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 15

 

МАХН-ын нарийн бичгийн дарга нар Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд шуурхай хуралджээ.  Тэд “Шударга ёс” эвсэл цаашид энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд байх эсэхээ ярилцсан аж. Гэсэн ч хуралдаанаас шийдвэр гараагүй юм. Тиймээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны өрөөнд хуралдахаар болжээ.  Энэ хуралдаанаас эцсийн шийдвэр гарах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top