Энэ долоо хоногт есөн байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

1.    Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас А танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·        Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

2.    Төсвийн байнгын хорооны хуралдаан А танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·        “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·        Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·        “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/.

3.    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Б танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·        Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал

4.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас Б танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” болон “Биоаюулгүй байдлын тухай Картагенийн протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол”-д нэгдэн орохыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд;

·        “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

·        Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

5.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас В танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

6.   Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан /цаг, танхимыг жич зарлан хуралдуулна/.

12 дугаар сарын 19-ний Лхагва гарагт:     

1.    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас А танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·        Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·        Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

·        Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·        Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал;

·        Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал.

2.    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас В танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·        “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

·        Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

·        Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Уул уурхайн сайдад тавьсан “Монгол Улсад хариуцлагатай уул уурхай бий болгох, хөгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар болон Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2012.09.09-ний өдөр 4 хүний амийг хохироосон хэрэг гарсантай холбогдуулан тавьсан бичгэн асуулт”-ын хариуг сонсох.

3. Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас Г танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2011 оны илтгэл тавих юм байна.  Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top