Монгол, Туркийн Цагдаагийн байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Б.Билэгт тэргүүтэй төлөөлөгчид Түрк Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Мэхмэт Кылычларын урилгаар тус улсад айлчлах үеэр энэ тухай тохиролцсон юм байна. Тодруулбал, айлчлалаар хоёр орны цагдаагийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, Шинэчлэлийн Засгийн Газрын зорилтын хүрээнд Монгол Улсын ЦЕГ-ыг шинэчлэн бэхжүүлэх хүрээнд Түркийн цагдаагийн байгууллагын дэмжлэг туслалцааг авах, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудал хөндөж ярилцсан аж.
Сэтгэгдэл ( 0 )