Н.Энхбаярын шүүх хурлыг угтан МАХН-ын зүгээс мэдэгдэл хийсэн нь эвслийн Засгийн газраас гарах асуудал байв. Эмгэн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгана гэгчээр намынхаа толгойлогчийг ялаас хэлтрүүлэхийн тулд Засгийн газраас гарна хэмээн айлгаад ч тусыг эс олсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарахгүй нь. Шинэчлэлийн, эвслийн Засгийн газрыг тарааж бутраах асуудлыг хөндсөн Гүйцэтгэх товчооны шийдвэрийг намын эгэл гишүүд нь эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс нийслэл, аймаг, дүүргүүдийн намын түм, мянгат, зуутын гишүүд “Монгол Улсын Засгийн газраас намын гишүүдээ эргүүлэн татахгүй” хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн нь шийдвэр гаргах түвшний нөхдүүдэд хүнд цохилт болжээ. Түүгээр ч зогсохгүй МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга У.Барсболд нарыг “МАН-ын даалгавраар намд шургалж, дотроос нь хагалан бутаргаж байгаа “МАН-ын тагнуул” хэмээн үзэж байгаагаа ч эгэл жирийн гишүүд нь мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )