УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдлаа. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь МАН-ын гишүүдийн хурлаар дээрх хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тэрхүү хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 20-ны үеэр зохион байгуулахаар тусгасан. Үүнийг МАН-ын гишүүдийн зүгээс эсэргүүцэж байгааг УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдийн ахлагч Н.Энхболд онцоллоо. Түүнчлэн тэрбээр “Д.Арвин гишүүн намаасаа гарах, Ардчилсан намд элсэх талаар ярьсан зүйл байхгүй. Өөрөө ч энэ талаар мэдэгдээгүй, намаас гарах талаар мэдэгдээгүй. Гадуур яригдаж байгаа шиг Д.Арвин намаасаа гарч, АН-д элсэх гэж байгаа гэдгийг албан ёсоор хэлье, тийм зүйл болохгүй” гэв.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )