Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болох дахин санал хураалтын тов өчигдөр гарчээ. Тус дүүргийн тойргийн хорооны дарга М.Баасандоржийн хэлснээр дахин санал хураалтыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар тойргийн хорооны хуралдаанаар шийдвэрлэжээ.
Сонгинохайрханчууд МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын аль нэгийг УИХ-д сонгох юм. Уг нь орон нутгийн сонгуультай хамт явуулах байсан ч Л.Эрхэмбаяр шүүхэд хандсан учраас дахин санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Өмнөх сонгуулиар тус хоёр нэр дэвшигч ойролцоо санал авсан бол энэ удаад хэн нь гарах нь тодорхойгүй байна. Ямартай дахин сонгуулийн эсрэг байсан Л.Эрхэмбаярийн үйл хэрэг талаар болов бололтой. Сонгинохайрханчууд мэргэн сонголтоо аль хэдийнэ хийсэн буй за.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )