УБТЗ-ын дарга М.Энхсайханыг Олон улсын эко аюулгүй оршихуйн хамтын ажиллагааны байгууллагаас “Дэлхийн экологийн аюулгүй оршихуйн” шагналаар шагнажээ. Үндэстнүүд өөрсдийн хөгжлийн хэтийн стратегидаа эко аюулгүй оршихуйн асуудлыг оруулж уялдуулахыг санал болгодог тус байгууллага 1992 онд үндэслэгдсэн байна.
“Уур амьсгалийг хамгаалах нийгэмлэг” олон улсын байгууллагын санаачлагч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Алберт Гор тус байгууллагын үзэл баримтлалыг онцлон тодорхойлж “21-р зууны улс төрийн хамгийн ноцтой асуудал бол эко аюулгүй оршихуйн болон нөөцийн аюулгүй байдлын асуудал мөн бөгөөд энэ байгууллага системээр нь барьж авсан байна” хэмээн хэлжээ. Түүнчлэн Ерөнхий сайд асан М.Энхсайхан тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдсон байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 1 )
That”s an apt answer to an intiresteng question