Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тариф бууруулах, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.
Монголоос бараа бүтээгдэхүүн гаргахад арван бичиг баримт, 45 хоногийн хугацаа шаардагддаг. Бусад оронд дөрвөн төрлийн бичиг, 10 хоног шаардагддаг. Харин импортлоход 11 бичиг баримт, 50 хоног шаардагддаг аж. Эдгээр нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа учраас Гаалийн хуулинд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт санал хэлэв. Тэрбээр: “Хууль санаачилж байхад салбар хариуцсан сайд нь батлах хэрэгтэй. Мөн гааль дээр гарч байгаа хүнд сурталыг бууруулахын туд гааль дээр байгаа олон байгууллага нэг удирдлагатай байх хэрэгтэй. Хил дээр гаалийн хяналт болон МХЕГ-ийн нэгтгэсэн байдлааар ажиллуулах ёстой. Бусад орны хилээр гарахад сайхан сэтгэгдэл төрүүлэн үйлчлээд гаргаж байхад манай хилээр орж ирэхдээ хүмүүс бухимдаад орж ирж байна. Гэтэл энэ хоёр байгууллагыг нэгтгэхэд Шадар сайдын мэдлийн МХЕГ-ийн эрхэнд халдах учир дургүйцнэ. Тиймээс эдгээрийг сайтар төлөвлөн боловсруулах хэрэгтэй. Мөн цаашид шинэчлэлтэй холбоотой хуулийн төслүүдийг сар бүр оруулж ирэн яаралтай батлуулан шинэчлэлийг түргэн хугацаанд хийж байх нь чухал" гэв
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг: Энэ бол шинэчлэлийн зөвхөн эхлэл хэсэг. Цаашид нэг цонхны үйлчилгээ, кантинерыг буулгахыг ажлыг хөнгөвчлөх зэрэг олон ажлыг хийх болно. Мөн хилийн боомтыг нэгтгэх талаарч судалж хуулийн төслийг боловсруулах шатандаа явж байгаа" гэлээ.
Улмаар Шаалийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Одоо энэхүү хуулийн төслийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )