Д.Дорлигжав ”ГОК”-ын дарга болох уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Сүүлийн өдрүүдэд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавыг томилох тухай асуудал гадуур яригдах болжээ. Тэрээр саяхан МҮОХ-ны даргын суудлын төлөө өрсөлдсөн боловч намаас нь түүнийг өөр албан тушаалд тоилох болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийг даргалж байгаа Ч.Ганзориг ямартай ч ажлаа өгч түүний оронд АН-ын лидерүүдийн нэг сонгогдох ньтодорхой юм. Бүхэл бүтэн Улсын гол саалийн үнээг жирийн нэгэн албан тушаалтанд өгөхгүй нь ойлгомжтой тул УЕП Д.Дорлигжав ГОК-ын дарга болох нь гэсэн “бор шувуу” нисч буй. Хэрвээ Д.Дорлигжав Эрдэнэт рүү явбал УЕП хэн болох нь тодорхойгүй байгаа юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top