Үдээс хойш ТББХороогоор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус төслийн ажлын хэсхгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг төслийг танилцуулсан юм. Түүний дараачаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ер нь энэ бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгэн олегархын эрх мэдэлд орчихсон захиалгын сэтгүүл зүй болоод хувирчихсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Одоо энэ хэвлэлүүдийн цаана сууж байгаа эздүүдийг илчлэх хэрэгтэй гэсэн бол гишүүн М.Батчимэг, танилцуулагдаж буй хуулийн төсөлд энэ талаар тодорхой заасныг хэлсэн юм.
Ийнхүү гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэх явцад МАН-ын гишүүд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг нэн даруй батлах тухай байр сууриа илэрхийлсэн. Харин тус ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ч.Сосормаа, тус төслийн наймдугаар заалтыг бүхэлд нь хасах санал оруулсанаар тус хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээсээ буцахад хүрсэн юм.
Мөн Их Хурлын дарга З.Энхболд, гишүүн Ц.Баярцогт нар ойрын өдрүүдэд хэвлэлийнхнээс өөрсдөд нь хандаж ирээд байгаа ил захидалын талаар дурьдаад энэ хуулийн төслийг яаравчлан батлах нь зохимжгүй гэж үзсэн.
Гэтэл байнгын хорооны ихэнх гишүүд тус санал дээр ундууцлаа илэрхийлж дор бүрнээ наад төслийн чинь гол амин сүнс нь наймдугаар зүйл буюу хараат бус байдал гэхчилэн маргасны эцэст ажлын хэсэгт үүрэг өгч тодорхой шалтгаанаар хойшлууллаа.
Харин Ч.Сосормаа наймдугаар зүйл алдагдсанаар хуулийн гол агуулга алдагдахгүй гэлээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )