УИХ-ын гишүүн Д.Арвин АН-ын батлахаа Ардчилсан намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гардан авлаа. Тэрбээр намаас нам руу “гулсах” эл асуудлаа удтал нуусны эцэст өнгөрсөн долоо хоногт ил болсон. Тэрбээр АН-д элсэх өргөдлөө өнгөрсөн сарын 22-ны өдөр АН-ын удирдлагуудад өгсөн байсан юм. Тэрбээр үнэмлэхээ гардаж авсныхаа дараа Ардчилсан намд элссэн маань “Урвалт биш сонголт юм шүү. Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ төлөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын хийж байгаа ажил нь нийцэж байгаа” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 0 )