Д.Даваабаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Улмаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, хуульч Б.Өнөбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Харин түүний оронд Д.Даваабаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Тодруулбал  Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.6 дахь хэсэг, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас Б.Өнөбаатарыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн буюу өчигдрийн  хуралдаанаар хэлэлцэж, хүсэлтийг нь дэмжсэн аж. Түүнчлэн  Төрийн албаны тухай хуулийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна.  Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг мөн өчигдрийн  хуралдаанаараа хэлэлцээд, хууль зүйн өндөр боловсрол, төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан дадлага, туршлагыг нь харгалзан Д.Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг дэмжсэн байна.

Үүнээс гадна өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар хоёр асуудал хэлэлцсэн. Бид энэ талаар удахгүй мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top