Хөдөлмөрийн тухай хууль анхны хэлэлцүүлгээр батлагдаж чадсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Энэ хуулийг баталсан тохиолдолд орон нутагт босоо удирдлагатай болох юм. Харин үүнийг орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлэх  Ардчилсан намын анхны шийдвэр боломжгүй болж, удирдахад хүндрэл учрана гэж МАН-ынхан үзэж байна.  

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдах ёстой уялдуулна гэж заасан байгаа. Тиймээс тэнд байгаа иргэдийг ажил мэргэжилтэй, төвлөрөлтэй болгохын тулд ямар бодлого барих вэ  гэдэг чухал асуудал. Мэдээж дан ганцаар Засаг даргад эрх мэдлийг өгч болохгүй. Гэхдээ төвлөрлийг бий болгох, иргэдийн ажилтай болгох, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн халамж, даатгал, нутгийн өөрөө хөгжих ёсыг  дэмжихийн тулд босоо байсан удирдлагын хэвтээ болгосон. Гэтэл үүнийг дахин босоо удирдлагатай болгох нь зүйтэй асуудал мөн үү” гэсэн санал гаргалаа.

Хөдөлмөрийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал байнгын хорооноос гарсан ч гишүүдийн саналаар дэмжигдэлгүй дараагийн хэлэлцүүлэгийг хийхээр боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top