МАН-ын дарга Ө.Энхтүвшингөөс УИХ-ын гишүүн Д.Арвинг намаа сольсон талаар тодруулга авлаа.
- Д.Арвин гишүүн МАН-аас гарлаа. Та үүнд ямар суурьтай байна вэ?
- МАН-аас сонгуульд нэр дэвшигч нь Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно гэж батламж дээр гарын үсэг зурдаг. Тэрийгээ мартаж байгаа бололтой. Уг нь МАН энэ хүнийг олон удаа нэр дэвшүүлж сонгосон. Олонх болж байсан үед энэ хүнд нам хэрэгтэй байсан юм шиг байна. МАН цөөнх болсон энэ цаг үед Д.Арвинд нам нь хэрэггүй болж, Ардчилсан нам хэрэгтэй болсон юм шиг байна гэж дүгнэж байгаа. Олон удаа түүнд санал өгсөн, тухайлбал хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн сонгогчдоос уучлалт хүсэж байна. Намын зүгээс ийм хүнийг нэр дэвшүүлж байсандаа уучлалт хүсэж байна
- МАН-ын намын зүгээс Д.Арвин гишүүнийг багагүй гомдоож байсан юм биш үү?
- Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүст гомдоод намаа хаядаг бол хамгийн зарчимгүй асуудал.
- МАН бүлэг Д.Арвин гишүүнээр дутах уу?
- За яахав дээ. Тэртээ, тэргүй цөөнх байгаа шүү дээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )